Эрхэм хүндэт харилцагч, хөрөнгө оруулагч та бүхний амрыг айлтгая та бүхэнтэйгээ цахим хуудсаараа мэндчилж байгаадаа баяртай байна. “Новел Инвестмент ҮЦК” ХХК нь 2015 оноос хөрөнгийн зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, хөрөнгө оруулагч иргэд ААН-үүдийн оролцоог нэмэгдүүлэх замаар зах зээлийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулахаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа билээ. Манай компани хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш Санхүүгийн зохицуулах хорооноос брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх, андеррайтер, мөнгөн хөрөнгийн номиналь дансны үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлүүдийг авч тухайн чиглэлүүдээрээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна МХБ, Улаанбаатар үнэт цаасны бирж болон биржийн бус зах зээл (OTC)-ийн гишүүн компаниар элсэж харилцагч хөрөнгө оруулагчдаа үнэт цаасны арилжаанд зуучилж байна. Мөн манай компани 2017 онд засгийн газрын үнэт цаасны итгэмжлэгдсэн дилер болсноор засгийн газрын бондын хоёрдогч зах зээлийн арилжааны тэргүүлэгч брокер болж байсан бол 2022 онд андеррайтерын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хүрээнд “ГБТ Трейдинг” ХХК-ийг “Газар шим үйлдвэр” ХК болгох ажлыг эхлүүлж 2023 онд МХБ дээр амжилттай IPO хийж 10.5 тэрбум төгрөгийг хөрөнгийг зах зээлээс татан төвлөрүүлж чадсан юм. Цаашдаа бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллах хүчээ зузаатган хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллах болно. Энэхүү үйл ажиллагаанд энэхүү талбарт зочилж буй эрхэм хөрөнгө оруулагч үнэт цаас гаргагч та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно. Хөрөнгийн зах зээл өргөжин хөгжиж хүртээмжтэй өндөр өгөөжтэй байх болтугай !
2012
2015
2017
2018
2022
2023
Гүйцэтгэх захирал
Хөрөнгө оруулалтын шинжээч
Дотоод хяналтын ажилтан
Клиринг, төлбөр тооцоо хариуцсан ажилтан