СБД, 6-р хороо, Их Тойруу 49, Новел группийн байр 301 тоот, Ulaanbaatar, Mongolia

Брокер, Дилерийн компани юу хийдэг вэ?

Брокерийн компани гэдэг нь Хөрөнгийн захаас Хувьцаа болон Бонд худалдаж авахад зуучилдаг (санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан) хуулийн этгээд юм. Хэрвээ та ямарваа нэгэн хувьцаат компанийн хувьцаа, бонд авахаар сонирхож байгаа бол заавал брокерийн компанийн тусламжтайгаар авдаг бөгөөд танд үйлчилгээ үзүүлж, мэдээллээр хангаж байгаа брокерийн компани бүр өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай ашгийн төлөө компани байдаг.

Андеррайтер

Андеррайтерийн үйл ажиллагаа гэж үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр түүний үнэт цаасыг нийтэд санал болгон гаргахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, үнэт цаас гаргагчийн үнэт цаасны анхдагч зах зээлд худалдагдаагүй үлдсэн үнэт цаасыг андеррайтерийн гэрээнд заасан хэмжээгээр худалдаж авах зэрэг ажиллагаа юм

Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ

• Санхүүжилт татан төвлөрүүлэхэд зөвлөгөө өгөх

• Хувьцаат компаниудад зориулсан хөрөнгө оруулалтын цогц үйлчилгээ үзүүлэх

• Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулах

• Хөрөнгө оруулагчдад зөвлөгөө өгөх

Үйлчилгээ