МХБ-ийн арилжааны тойм
2024.03.26-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 812,633 ширхэг хувьцаа 1,620,978 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 533,269 ширхэг нэгж эрх 55,609,326 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 10 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн 52%-тай төмрийн хүдэр 729,804,537 төгрөгөөр нийт 1,865,925,552 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Дархан зочид буудал ХК (MSE: DZG)-ийн хувьцаа 149.5 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
Бидэнтэй холбогдох:
☎️70121616
📲Android: https://play.google.com/store/apps/details...
📲IOS: https://apps.apple.com/us/app/novel-investment/id6446100574
🌐https://trader.novel.mn/