NOMT NARAN BOND АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛАГДЛАА.
Биржийн бус зах зээлд "Ерөнхий боловсролын номт наран сургууль" ХХК-ийн "Nomt naran bond" өрийн хэрэгслийн транч 1 болох 23 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 1,000,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,200 ширхэг үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдаж нийт 1,200,000,000 төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүллээ. Уг өрийн хэрэгслийн андеррайтераар "Новел Инвестмент ҮЦК" ХХК ажиллалаа.